ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Идэш" арга хэмжээ зохион байгуулж, өвлийн идшээ хямд авах боломж бүрдүүлнэ

O.Admin
15 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "НЗДТГ-тай ХХААХҮЯ хамтран 11 дүгээр сарын 20-ны үеэр “Идэш” арга хэмжээг зохион байгуулж, орон нутгаас Дэнжийн мянга захад ирж байгаа үнээр өвлийн идшээ бэлтгэх боломжийг иргэдэд олгоно" гэж мэдэгдлээ. 

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Шинэ цагийн малчин аян”-ыг холбогдох яамдууд хамтран хэрэгжүүлэхээр шийдвэр гарчээ. 

Ц.Идэрбат сайд хэлэхдээ "Дэлхийд цор ганц шахуу үлдсэн нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйг тээж яваа малчдаа Засгийн газар онцгой анхаарна.

Аянтай холбогдуулаад зургаан чиглэлд онцгой анхаарна.

-Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэх

-Мал болон түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалтад анхаарах

-Малын үүлдэр, угсаа, ашиг шимийг сайжруулах

-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэлт, өвчний тандалт, вакцинжуулалтад анхаарч, хууль эрх зүйн өөрчлөлт хийх

-Бэлчээрийн даац, нөөцөд нийцсэн мал сүргийн зохист харилцааг баримтлах

-Малчны нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, малчин хүүхдийн боловсролыг тус, тус анхаарч ажиллана" гэв.