ОХУ-д 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэсгийн тоглолтууд үргэлжилж буй. Дэлхийн 32 шилдэг баг уг тэмцээнд оролцож байгаа бөгөөд үдэш бүр гал гарсан тоглолтуудыг хөлбөмбөгийн фанатууд хүлээн авч үзэж байгаа юм.
Тэгвэл энэ үйл явдалтай давхцан монголчууд хөлбөмбөг хийсэн сайхан мэдээг хуваалцаж байна. Монголын Хөлбөмбөгийн холбоо нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх жилийн хүрээнд Хүүхэд бүрт бөмбөг уриан дор “Монгол бөмбөг” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн залуус “Зэв” нэртэй үхрийн ширэн бөмбөгийг оёж, худалдаанд гаргахад бэлэн болсон байна.
Тус бөмбөгний үнэ 50 мянган төгрөг байх аж.