ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаарын тээврийн орлого 21.7 хувиар буурчээ

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-22

Үндэсний статистикийн хорооноос COVID-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа.

Монгол Улсын 2020 оны эхний 2 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, улсын төсвийн орлого 11.7 , экспорт 29.5 хувиар, импорт 10.4, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8, агаарын тээврийн орлого 21.7 хувиар тус тус буурчээ.

Харин улсын төсвийн зарлага 42.7 , нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 11.2 хувиар  хувиар өссөн байна. Төмөр замын тээвэр, агаарын тээврийн өсөлт бууралтыг авч үзвэл:

Төмөр замын тээвэр

Төмөр замын тээврээр 2020 оны эхний 2 сард 4.6 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 296.2 (6.8 хувь) мянган тонноор өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 540.1 (35.1 хувь) мянган тонн, импортын ачаа 21.2 (4.8 хувь) мянган тонн, дамжин өнгөрөх ачаа 3.6 (0.7 хувь) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 2.2 сая тонн болж, өмнөх сараас 246.9 (10.1 хувь) мянган тонноор буурсан байна.

Агаарын тээвэр

Агаарын тээврээр 2020 оны эхний 2 сард 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 (22 хувь) тонноор буурсан байна. Мөн агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 182.7 болж өмнөх сараас 259.0 (58.6 хувь) тонноор буурсан байна. Агаарын тээврээр дотоодод тээсэн ачаа 2020 оны эхний 2 сард 11.4 (1.8 хувь) тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (10.9 хувь) тонн, олон улсад тээсэн ачаа 613.0 (98.2 хувь) тонн болж, өмнөх оны мөн үеэс 182.3 (22.9 хувь) тонноор тус тус буурсан байна.