ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Бат-Үүл нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшиллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-23

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлсэн.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон оролцох байсан ч “...миний бие ХӨСҮТ-өөс өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны гуравдугаар сарын 10-аас доод тал нь гуравдугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна.

Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн аж. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна.