ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Капитрон” банк зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлөхөөр болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

Коронавирус (Ковид-19)-ийн тархалттай холбогдуулан “Капитрон зээлдэгчдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зээлийн хүүг хэсэгчлэн чөлөөлөхөөр болсноо мэдэгдлээ.  Үүнтэй уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  • Цалингийн зээлтэй иргэдийн 2020 оны 4, 5, 6 дугаар саруудын хүүгийн төлөлтийн 25%-ийг чөлөөлөх;
  • Коронавирус (Ковид-19) цар тахал, түүнтэй холбоотой тогтоосон хорио цээрийн улмаас үйл ажиллагаа нь зогссон болон борлуулалтын орлого нь 50%-иас дээш буурсан “Жижиг дунд бизнес эрхлэгчид”-ийн 2020 оны 4, 5, 6 дугаар саруудын хүүгийн төлөлтийн 10%-ийг чөлөөлөх, зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах;

* Тайлбар:

“Жижиг дунд бизнес эрхлэгчид” гэдэгт 2019 оны жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбум төгрөгөөс доош байсан аж ахуйн нэгжүүд хамаарна.

Борлуулалтын орлогын бууралтыг тооцохдоо 2019 оны 1-р улирлын борлуулалтын орлогыг 2020 оны 1-р улирлын борлуулалтын орлоготой харьцуулна.

Хүүгийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Цалингийн зээл: Банкны зүгээс тухайн сард төлөх эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлөлтөөс 25%-ийг автоматаар чөлөөлж, сар бүр таны гар утсанд мессеж хүргүүлнэ.

Жижиг дунд бизнес эрхлэгчид: Та 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ЭНД дарж онлайнаар хүсэлтээ илгээх бөгөөд бид таны Банканд мэдээлсэн бодит орлогод үндэслэн “Жижиг дунд бизнес эрхлэгчид” (2019 оны жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбум төгрөгөөс доош байсан аж ахуйн нэгж)-д хамаарах эсэхийг шалган эргэн холбогдож, энэхүү хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргүүлэх болно. Мөн та хүсэлтээ салбар, нэгжид хандан гаргах боломжтой.

Жич: 1/ Дээрх шийдвэрүүд нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар Капитрон банканд цалингийн зээлтэй байгаа иргэд болон зээлтэй байгаа “Жижиг дунд бизнес эрхлэгчид”-д хамааралтай. 2/ Хөнгөлөлттэй хүүтэй төслийн зээл, овердрафт зээлд хамаарахгүй болно.