Дэлхий даяар тархсан цар тахал анх БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн билээ. Урд хөшид нөхцөл байдал хүнд байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж сэтгэлийн дэм болгож 30.000 хонь бэлэглэхээ мэдэгдсэн. Тэгвэл БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт манай улсад айлчлах талаар эх сурвалж мэдээлсэн юм. Айлчлалын үеэр 30.000 толгой хонины эхний 10.000-г өгөхөөр болсон байна. Эхний ээлжийн 10,000 хонийг зүүн гурван аймгаас төвлөрүүлж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30.000 толгой хонийг хүлээлгэж өгөх Ажлын хэсгийг наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа гэв.