ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Оюунчимэг: Дуу шуугианы бохирдол агаар хөрснийхтэй эн зэрэгцэж байна

O.Admin
2018-07-05

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюунчимэгээс   Улаанбаатар хотын дуу шуугианы бохирдлын талаар тодрууллаа.

-Нийслэлчүүд тэр бүр мэддэггүй дуу шуугианы бохирдол гэж бий. Үүнийг  үүсгэгч гол хүчин зүйл нь юу вэ?

-Тийм ээ. Орчныг шуугиа­наар бохирдуулах гэдгийг тээврийн хэрэгслийн за­мын хөдөлгөөнөөс үүдэлтэй шуу­гиан болон хот төлөвлөлтийг дутуу дулимаг бодож төлөв­лөсөнтэй холбож үз­дэг. Тухайлбал, орон сууц, сургууль, эмнэлэг бо­лон бусад олон нийтийн барил­га байгууламжийг дуу, шуу­гиан тусгаарлах хаалт хийл­гүй­гээр шууд автозамын дагуу барьж байгуулсан нь оршин суугчдыг шуугианд өртүүлж байна. Үүнээс үүдэн иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотын төв замын дагуух суурьшлын орчинд дуу шуугианы бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрч,  хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар бүр их нотлогдож байгаа юм.  

-Дуу шуугианы байх ёстой стандарт гэж байна уу. Одоогийн байдлаар бараг хөрс, агаарын бохирдолтой эн зэрэгцэхүйц байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Хотын дуу шуугианы стандарт хэмжээ өдрийн 7-23 цаг буюу 16 цагийн дунджаар 60 децибелль байна. Шөнө 23-7 цаг буюу найман цагийн дунджаар 45 децибеллээс хэтрэхгүй байх ёстой. Өнөөдөр хүн бүхэн агаар, хөрс, усны бохирдлын талаар ярьж, хэлдэг. Төрөөс ч багагүй анхаардаг. Гэтэл энэ бүхэнтэй эн зэрэгцэхүйц  хор хохирол учруулж байгаа дуу шуугианы бохирдлын талаар төдийлөн мэддэггүй харамсалтай. 

-Хүний эрүүл мэндэд  ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Шуугианы бохирдол нь хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг баталсан гадаадын эрдэмтдийн хий­сэн олон судалгаа бай­даг. Судалгаагаар дуу шуу­гиа­ны бохирдол ихтэй ор­чинд амьдрах нь хүний сэт­гэц болон зүрх судасны тог­тол­цоо­ны эрүүл мэндэд сөр­гөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон.  Тухайлбал, 65 дБ–ээс дээш  шуугианы бохир­долтой, өндөр ачаалалтай автозамын дагуу амьдардаг оршин суугчдын цусны даралт ихсэх өвчин шуугианы төвшинтэй шууд хамааралтай гарсан байдаг. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугиан удаан хугацаагаар үйлчлэхэд нойргүйдэх, хоол боловсруулах эрхтэн хямрах, амтлах болоод харааны мэдрэмж муудах, ууртай, цочромтгой болох гээд сөрөг үр дагавар ихтэй. Тийм шуугианаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай. Байнгын дуу чимээтэй орчинд ажилладаг хүнийг  хотын төвд нам гүм орчинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад,  илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь судалгаагаар нотлогдсон.  Дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрөлт сулардаг болохоор ажлын бүтээмж, сурлагийн чанарт муугаар нөлөөлдөг. 

-Шуугианы бохирдлоос сэргийлэх арга байна уу?

-Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, боломж­той бол дуу багатай бүтээг­дэхүүн сонгох хэрэгтэй. Шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгах ёстой. Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих, энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлэх шаардлагатай. Зайлшгүй шаардлагатай биш бол машиныхаа дуут дохиог хэрэглэхгүй байх ёстой юм. Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч, дуу намсгагч байнга зүүж байх хэрэгтэй.

О.Цэцэгсүрэн