Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь Консулын газарт мэдэгдэж, туслалцаа хүссэн байна.
Мэдээллийн дагуу ЭСЯ, Консулын газрын зүгээс казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байна.
Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны Гадаад харилцааны яамнаас авахаар ажиллаж байна. Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, консулын газар уг иргэний ар гэрийхэнтэй байнгын холбоотой байгаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.