ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГХЯ: Харьковт байсан оюутнуудын долоо нь Варшавт ирсэн

O.Admin
2022-03-02

Дайны эрсэлд буй Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4 хүн Харьков-Львов чиглэлийн галт тэргэнд амжиж суусан талаар өчигдөр ГХЯ-наас мэдээлсэн. Ийнхүү цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьков хотоос манай оюутнууд бүрэн гарсан юм. Тэдгээр оюутнуудын түрүүч Монголынхоор 17:45 цагт тус улсын Львовт очсон байна. Тэднийг Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тосон авч, Варшав хот руу хүргэж эхэлжээ. 

Одоогоор нийт хэчнээн оюутан Украин-Польшийн хилээр нэвтэрсэн талаар ГХЯ-наас тодруулахад "Харьков хотын хоргодох байрнаас гарсан оюутнуудын түрүүч Львовт очсон. Одоо бол бүгд Львовт хүрсэн байх. Ямартай ч долоон оюутан Варшавт очсон байгаа. Гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 15 иргэн эх орондоо ирнэ" гэсэн мэдээлэл өглөө.