ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол, Оросын хилийн боомтоор иргэн харилцан зорчих боломжийг нээв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-03-30

Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр 656-р тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 30-ны өдрийн 11.00 цагт 36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.