ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ханш нээх өдөр амьтад ичээнээсээ гарч, амьд байгаль сэргэдэг

O.Admin
2022-04-05

Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэн хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай аж.

Монголчууд энэ өдөр ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч эд баялгаар элбэг, эрүүл саруул байна хэмээн бэлгэшээдэг. Мөн энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог байжээ.

Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг аж.

Түүнчлэн ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлалтай. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг билээ.