ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2.2 мянган тонн улаанбуудайг худалдан аваад байна

O.Admin
2022-04-08

Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна.

Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн үйлдвэрлэлд борлуулсан бол тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн саванд хадгалуулж буй (борлуулагдаагүй) 4.8 мянган тонн, цэвэрлэгээ хийгдэж байгаа 9.6 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээлэлтэй байна.