ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгийн төрд ажиллах эрхийг таван жилээр хасчээ

O.Admin
2022-04-13

О.Мөнгөнцэцэг нь 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал О.Мөнгөнцэцэг нь 2016 онд төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Ш.Оргилын “Ийстерн Агро” ХХК оролцож байгааг мэдсээр байж, хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж татгалзах үүргээ зөрчсөн байна. Улмаар, тус компаний төслийг сонгон шалгаруулж, улмаар 400.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулжээ.

Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд О.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Төрд буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд учирсан 400.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс урьд хоёр удаа прокурорт буцааж байсан бөгөөд шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 327.138.378 төгрөгийн хохирлыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд “Ийстерн Агро” ХХК-ий үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож шилжүүлэн өгөх байдлаар харилцан тохиролцож, төрд учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна.