ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ус зайлуулах шугам, худгийг засаж, нөхөн сэргээж байна

O.Admin
2022-04-15

Геодези, усны барилга, байгууламжийн газар шүүрт болон үзлэгийн худгийг таглах, эвдэрч муудсан, цөмөрсөн хэсгийг нөхөх зэргээр засвар хийж, нөхөн сэргээж байгаа талаар мэдээллээ.

Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 25-р хороо Нарны замын такси зогсоолын эвдэрсэн хэсэгт дан шүүр тавин гагнаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг
  • Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 
  • Өргөлтийн насос станц
  • Мониторингийн цооногийн ашиглалт, засвар арчлалт 
  • Өндөржилт төлөвлөлтийг мөрдүүлж, инженерийн зураг төсөл зөвшилцөх зэрэг үндсэн таван чиглэлийн ажил үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм байна.

Тус байгууллагын шуурхай удирдлагын алба 24 цагаар ажилладаг бөгөөд 77200200 тоот утсаар шуурхай мэдээлэл өгөх боломжтой юм.

Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар