Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж авто замд халтиргаа гулгаа үүссэн учир дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаасан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг сунгажээ.
Улмаар 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутаас 16-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл автотээврийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдсэн талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Иргэн та зайлшгүй чухал шаардлагатай биш бол дээрх чиглэлд зорчихгүй байх, чухал шаардлагатай зорчих тохиолдолд цас ухах хүрз, өвлийн дугуй зэрэг бэлтгэлээ бүрэн базааж зорчихыг холбогдох албаны хүмүүс мөн анхааруулж байна.