Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун томилогдож, өнөөдөр тамга, ажлаа хүлээн авчээ.
С.Мөнхчулуун нь механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр, доктрант. Тэрбээр, Нийслэлийн Өмчийн харилцааны газар мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагч юм.