Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Улаанбаатар Төмөр зам"-ын Орлогч дарга, Ерөнхий инженер Сергей Петрович Старцевтай уулзжээ. Улмаар, Дархан-Улаанбаатар автозамын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсаны дагуу энэ сарын 21 буюу пүрэв гарагаас эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг явж эхлэхээр болжээ.
Уг галт тэрэг
-Улаанбаатар өртөөнөөс 8.50 минутад хөдөлж
Дархан өртөөнд 13.17 минутанд ирэх бол
-Дархан өртөөнөөс 14.07 минутад хөдөлж
Улаанбаатар өртөөнд 19.00 очих аж.