ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-04-21

Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, өнөөдөр цагдан хорьжээ. 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг өнөөдөр хянан хэлэлцсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч нарын өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд тэдний гаргасан санал, хүсэлтийн үндэслэлтэй шүүх танилцсаны эцэст яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.