ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Бэлтэс Мөрөн"-гийн үйл ажиллагааг зогсоогоогүй гэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-04-24

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үйл ажиллагаа явуулж буй "Бэлтэс Мөрөн" компанийн үйл ажиллагааг зогсоож байна, эд зүйлсийг нь лацдаж, мөнгийг нь хурааж байна гэх тодорхойгүй мэдээлэл өчигдөр гарсны улмаас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын гадна иргэд цуглаж, эмх замбараагүй байдал үүсгээд байлаа. Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас тодруулга өгсөн бөгөөд зөвхөн шалгалтын ажиллагаа л явагдсан гэдгийг мэдэгджээ.

Тодруулбал, гуравдугаар сард мөнгөө тушаагаад өнөөдрийг хүртэл ашгаа аваагүй, мөн дөрөвдүгээр сард гэрээ хийсэн иргэдийн гэрээтэй цагдаагийн албан хаагчид танилцсан бөгөөд үйл ажиллагааг зогсоосон асуудал байхгүй гэв. Уг шалгалтын мөрөөр аудитын дүгнэлт гаргах юм байна.

Харин үйл ажиллагаа нь өнөөдрөөс хэвийн явагдана хэмээжээ. Мөн тус компанийн зүгээс гуравдугаар сард гэрээ хийсэн иргэдийн ашиг болон мөнгийг энэ сард буцааж олгоно гэдгээ Цагдаагийн газарт мэдэгджээ. "Бэлтэс Мөрөн" ХХК нь олон улсын бирж дээр хөрөнгө оруулалт хийх замаар иргэдийн мөнгийг өсгөж өгдөг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 3-10 сая төгрөгийг иргэдээс авч 1 сарын гэрээ хийгээд, эргүүлээд 300.000-3.000.000 төгрөгийн хүүг нэмж өгдөг үйл ажиллагаа явуулдаг аж.