Замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдсан. Тухайлбал, Нүхтийн аманд олгогдсон зарим газрыг уулын модтой хэсэгт олгосон зөрчлүүд гарчээ.
Иймээс хамгаалалтын бүсийг тэлж хязгаарлалтын бүсийг хумих, одоо олгогдсон байгаа газруудад дахин хяналт, шалгалт хийх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болгожээ.