ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗӨВЛӨГӨӨ: Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлье

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-04-25

Монгол оронд хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй гэж зарим судлаачид үздэг. 2009-2021 онд манай улсад хумхаа өвчний 17 зөөвөрлөгдсөн тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн бөгөөд хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг, аялж зорчсон, Африкын орнуудад энхийг сахиулах ажиллагаа, ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан гэх өгүүлэмжтэй байжээ.

Иймд дараах сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргүүлж байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулахаас сэргийлж, урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, орондоо шумуулаас хамгаалах тор татах;

-Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоох буюу тогтонги ус үүсэхээс сэргийлэх, усны савыг тагтай байлгах;

-Хумхаа өвчний эрсдэл бүхий бүс нутагт зорчихдоо эрүүл мэндийн байгууллагад хандан мэдээлэл авах, хумхаагийн үүсгэгч шимэгч дарангуйлах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх;

Шумуулаар дамжих халдваруудын илрэх шинж тэмдэг

-Халуурах

-Толгой өвдөх

-Булчингаар өвдөх

-Бөөлжих

-Суулгах

-Үе мөчөөр өвдөх

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн, сүүлийн 10 хоногт гадаад улсад аялсан, зорчсон бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.