ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэмүүлэн хүүд туслах аянд Монголын сайтын холбоо болон бөхчүүд нэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-29

Зургаан настай Б.Тэмүүлэн хүүд 2 настай охин дүү эсвэл 9 настай эгч нь донор болох гэж байгаа талаар хүүгийн эцэг эх өчигдөр Төв талбайд хүүхдүүдийн хамт мэдээлэл өгсөн билээ. Учир нь Б.Тэмүүлэн “Цусны цагаан эсийн хорт хавдар” өвчинтэй 2019 оноос хойш тэмцсэн ч заавал Турк улсад очин чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ.

Б.Тэмүүлэнгийн эгч Б.Урангоо есөн настай ч дүүгээ асарч, аав ээжийнхээ хамт дүүгээ эдгээхийг хүсч байгаа. Дүүтэйгээ хамтдаа сургуульд сурах нь түүний чин хүсэл болоод байгаа юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн хүүд туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн цуваа төв талбай руу цуварч эхлэв.

Тухайлбал, Н.Батсуурь аварга тэргүүтэй Увс нуур бөхийн дэвжээ, Монгол Улсын начин Н.Серик, Э.Батхүү Ерөнхийлөгчтэй Монголын сайтын холбооны зүгээс 1 сая төгрөгийг хүүгийн эмчилгээнд хандивлажээ. Эрхэм та энэ өдөр бяцхан хүүд тусалж, хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Хүүгийн эмчилгээний зардалд 500 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар 300 орчим сая төгрөг цуглажээ. 

Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд хандив илгээх ДАНСНЫ ДУГААР: 5845426180

/Н.Батзул Б.Тэмүүлэнгийн аав/