ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хотжилтын шинэ хөтөлбөр явц, үр дүнг хэлэлцлээ

O.Admin
2022-05-02

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн RES/71/256 дугаар тогтоолоор баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын 2017-2020 оны үндэсний тайланг боловсруулах ажлыг зохион байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор НҮБ-Хабитат байгууллагад хүргүүлэх үүргийг манай улс хүлээсэн.

“Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын 2017-2020 оны үндэсний тайланг боловсруулахад мэдээлэл судалгаа, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн үр дүн, 2017-2020 оны хэрэгжилтийн явцын үндэсний тайланг боловсруулах явцын талаар хэлэлцлээ.

НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Ш.Энхцэцэг тайлан боловсруулах аргачлалын талаар, Зөвлөх багийн ахлагч, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх Б.Бямбажав үндэсний тайланг боловсруулах ажлын явцын талаар танилцуулав.