Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэдэн нар энэ сарын 05-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Монгол орны хэмжээнд шинжлэх ухаан, техник технологи, суурь судалгаа шинжилгээ, онол практикт суурилсан газрын харилцааг бий болгох нь тус хамтын ажиллгааны нэгээхэн чухал заалт ажээ.
Үүнээс гадна эрх зүйн орчныг сайжруулах, газар, байгалийн нөөцийн болон нийгэм, эдийн засгийн орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг газар зохион байгуулалтын төлөвлөлтөд нэвтрүүлэх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа болон мониторингийн үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын арга зүйг хийснээр орон сууцны барилгын суурьт асуудал гарахгүй, барилга барьсны дараа ус гарах зэрэг асуудал үүсэхээр сэргийлэх юм.
Тэд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд орон зайн загварчлал, дүн шинжилгээг нэвтрүүлэх, газар зүйн нэрийн мэдээллийн санг баяжуулах, мэдээлэл харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.