ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зөвлөмж гаргана

O.Admin
2022-05-10

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд Нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2022 оны нэгдүгээр улирлын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн ИТХ-аар баталж, гаргасан 42 тогтоолын 55 заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэрэгжилт 59.2 хувь, хэрэгжих шатанд70 хувь байгааг Нийслэлийн Засаг даргын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүр тодруулбал, дээрх батлагдаж гарсан тогтоолуудаас бүрэн хэрэгжсэн 19, хэрэгжих шатанд байгаа 14, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжих боломжгүй 2 байгааг хэлтсийн дарга Х.Гантулга хэлсэн юм. Тиймээс огт хэрэгжих боломжгүй буюу бодлого, шийдвэр зөрүүтэй, хэрэгжих чадамжгүй болсон зарим ажлыг хяналтаас хасах саналыг тэрбээр гаргалаа. Тухайлбал, Багахангайн мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ыг менежментийн гэрээгээр ажиллуулах төсөлд шалгарсан этгээдтэй менежментийн гэрээ байгуулах 2019 оны тогтоолд ахиц гараагүй байна. Мөн үртсэн шахмал түлшний үйлдвэр ОНӨААТҮГ-ыг менежментийн гэрээгээр ажиллуулах, Чандманаь Налайх ОНӨААТҮГ-ыг менежментийн гэрээгээр ажилуулахтай холбоотой гарсан тогтоол хэрэгжих боломжгүй тул Хяналт шинжилгээ-үнэлгээний мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, хяналтаас гаргах саналтай байгаа аж.