ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Авто зогсоол хэлбэрээр ашиглаж байсан газрыг Чойжин ламын музейд эргүүлэн авчээ

O.Admin
2022-05-14

Хамтын ажиллагаа нэрээр 2007 онд хувийн хэвшилд очсон газрыг Чойжин ламын сүм музейд эргүүлэн авчээ.

Музейн эзэмшлийн 800 м.кв энэ газраас хувийн хэвшил авто зогсоол хэлбэрээр ашиг орлого олж, харин газрын төлбөрийг нь Чойжин ламын сүм музей төлж ирсэн байна. Цаашид авто зогсоолыг яаралтай чөлөөлж, иргэдэд таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах аж.

Түүх соёлын хосгүй үнэт өв, дурсгалт сүм музейг хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулахад хамтран ажилласан Д.Отгонсүрэн захиралтай Чойжин Ламын Сүм Музейн хамт олонд талархал илэрхийлье хэмээн Соёлын сайд Ч.Номин өөрийн сошиал хуудаст бичжээ.