Нийслэл хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө ажилладаг Нийслэлийн хот тохижилтын газрын алба хаагчид Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг ажиллуулах бэлтгэл ажлаа хангаж дуусчээ.
Хөгжимт усан оргилуур нь өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны алхах мэргэжилтэн Г.Дөлгөөнмөрөн энэ талаар ярихдаа “Долоо хоногийн ажлын өдрүүдэд өдөр 12.00-13.30 хүртэл, орой 14.00 цагаас 18.00, 20.00-22.00 цаг хүртэл ажиллана.
Амралтын өдрүүдэд ч мөн ажиллана. Төвийн шугамтай холбогдсон учраас усаа зөөсөн гэдэг нь худлаа. Салхитай өдрүүдэд ажиллахгүй. Дулаан өдөр хуваарийн дагуу ажиллана. Усны бохирдлын төвшнөөс хамааран 14 хоногт нэг удаа цэвэрлэдэг” гэлээ.
Нийслэлийн хот тохижилтын газар нь Хонхтой усан оргилуураас гадна Турк Монголын цэцэрлэгт хүрээлэн, Хичээнгүй сайд Цэрэндоржийн усан оргилуурыг тус тус хариуцан ажилладаг аж.