Нийслэлийн СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Эмээлт” дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эм Ди Си Пи" ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийжээ. Улмаар энэ үеэр маш их хэмжээний муудсан махыг хүчээр химийн бодистой урвалд оруулан үнэрийг нь дарж байсан асуудал гарсныг "zarig.mn" сайт анхлан олон нийтэд хүргэсэн. Улмаар тус үйлдвэрийн хашаанд “ХКҮ” буюу “Мах импекс” компаний лого шошго их хэмжээгээр олдсон гэх мэдээллийг мөн өгсөн билээ.
Тэгвэл энэ асуудлаар "Мах импекс" компани албан ёсны тайлбар өгсөн бөгөөд “Манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийхгүйгээр хаяг шошго хуурамчаар үйлдэж ашигласан байна. Иймд тус компанийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Манайх өөрсдийн үйлдвэртээ өөрийн гэсэн стандартаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг” хэмээн мэдэгджээ.