ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багш нар банкны тусгай картаар ямар, ямар хөнгөлөлт эдлэх вэ

O.Admin
2022-05-17

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор зургаан банктай хамтран ажиллахаар болжээ. 

Хамтын ажиллагааны хүрээнд  “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн аж. “БАГШ” картыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй.

Багш картын үйлчилгээгээр:

-Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах

- Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй, хэрэглээний лизингийн зээлд хамрагдах

-Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах

-АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй

- Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байгаа ажээ.

Картын үйлчилгээнд боловсролын бүх түвшний буюу

-Сургуулийн өмнөх боловсрол

-Ерөнхий боловсрол

-Мэргэжлийн боловсрол

-Дээд боловсрол

-Насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид хамрагдах боломжтой.