ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Баруун аймгуудад ноолуурын үнийг тогтворжуулах санал хүргүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-18

Малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон ноолуурын үнэ баруун бүсэд хамгийн хямд байдаг билээ. Байгаль цаг уурын онцлогоос үүдэлтэй энэ байдал жилийн жилд давтагддаг учраас Засгийн газар, ХХААХҮЯ баруун бүсэд ноолуурын үнийн зөрүүг багасгах талаар тусгайлсан бодлогын арга хэмжээ авах цаг нь болсон гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт илэрхийллээ. 

Тиймээс УИХ-ын гишүүний албан бланк дээрээ ХХААХҮ-ийн сайдад хандан санал хүргүүлжээ. Тэрбээр, энэ талаараа "Төвийн болон зүүн бүсээс хоёр дахин хямд буй ноолуурын үнийн зөрүү эргээд баруун бүсийн малчдын амьдралд хоёр дахин бага орлого, хоёр дахин доогуур дорой амьдрал, төв суурин бараадаж төвлөрөл үүсгэх, түгжрэл нэмэх нэг гол шалтгаан болж байна.

Тиймээс үүнд төрийн зохицуулалт, засгийн залруулга зайлшгүй хэрэгтэй. Цаашид баруун бүсийн ноолуурын үнийн зөрүүг багасгах, малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс тодорхой хувиар нь баруун аймгуудаас ноолуур бэлтгэх шаардлагатай. Үүнд зориулсан хяналтын систем бий болгох, ноолуурын бэлтгэлийн системийг бий болгох шаардлагатай.