ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулна

O.Admin
2022-05-19

Төв шуудангийн уулзварт тавдугаар сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Мөн уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул багасгах аж.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар БАРУУН , ЗҮҮН гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа ЯВГАН ЗОРЧИГЧ, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцоно уу.