Үндэсний номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ жил номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ бөгөөд дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Тэдний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг аж. Үндэсний номын баяр тавдугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.