Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны (С-3) ангиллын визийг 2022 оны зургадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх болжээ.
Гол агуулга:
-Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.
- Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.
-2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
-Олон удаагийн(Multiple) визний хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/
-Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
- БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз хэвийн олгогдож эхэлнэ.
-Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмын дагуу, уригч байгууллага нь визний портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.
-Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ
-Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой