ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой түлш: “Нэг ажилтан-Нэг мод“ аяныг хэрэгжүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг Тавантолгой түлш ХХК дэмжин ажиллаж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд тус компани "Нэг ажилтан-Нэг мод" аяныг хэрэгжүүлж Баруун бүсийн үйлдвэрийн орчинд таван төрлийн 1000 ширхэг модыг тариалах аж. Мөн үйлдвэрийн орчныг зүлэгжүүлэх ажлыг энэ аяны хүрээнд хийнэ гэдгийг компанийн удирдлагууд хэлэв.

Мод тарих аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд үйлдвэрийн орчинд мод тариалах бол хоёрдахь шатыг "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд хоёр сая ширхэг мод тарих юм.