ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт зам тээврийн осол гарч, нэг иргэн амиа алджээ

O.Admin
2022-05-20

Энэ сарын 19-ны өдрийн 12:00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр "Учран" дэлгүүрийн урд уулзварт Toyota Lexus 570 маркийн автомашин мотоциклтой мөргөлджээ. 

Тодруулбал, "Toyota Lexus 570" маркийн автомашиныг уулзвар руу орох үед мотоцикл автомашины зүүн хойд тал руу мөргөж мотоциклийн жолоочийн амь хохирч, жолоочийн араар сууж явсан зорчигч гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мэдэх, уулзвар гарцыг нэвтрэх үед хөдөлгөөнд аюул саад учирсан үед зогсоох хэмжээний хурдыг сонгож явах, мотоциклийн жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглэж хэвших, тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионы заалтыг чанд мөрдөж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.