Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай эрэгтэй өнөөдөр өглөө дөрвөн давхраас унаж, амиа хорложээ. Хяналтын камерын бичлэгт тэрээр амиа хорлохын тулд үсэрч буй нь бичигдсэн бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч газар дээрээ амиа алдсан аж.
Цагдаагийн албан хаагчид өглөөнөөс эхлэн хэргийн газрыг лацдаж үзлэг шинжилгээ хийж, улмаар хэргийг үргэлжлүүлэн шалгаж, гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа юм байна.