ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

O.Admin
2022-05-30

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж  (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талы

н зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлана. Хөдөлгөөн хязгаарласан газруудад хүүхэд хамгааллын баг ажиллуулна.

Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн аав ээжээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах  юм. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн шууд дамжуулалтыг  МҮОНТВ, UBS, TV-5 телевизээс үзэх боломжтой аж.