ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Азын дугаараар бизнес хийдэг бүлэг этгээдийг саатуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-31

Зам тээврийн хөгжлийн яамны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа гэгчийг хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж Эрүүгийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 27-ны өдөр баривчилсан билээ.

Тодруулбал, сэжигтэн Э нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trands.dep” системд шинэ сери дугаар задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж, хууль бусаар мөнгө угаасан хэргийг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, дөрвөн газар нэгжлэг хийн сэжигтэн этгээдүүдийг саатуулжээ.

Сэжигтэн этгээд энэхүү хэргээ Д болон Б нартай хамжиж хийсэн бөгөөд захиалагдсан болгож гацаасан дугаараа автомашины ченжүүдтэй хамтран 10-20 сая төгрөгөөр борлуулж, ашгаа хувааж авдаг байсан бөгөөд урьдчилсан байдлаар 100 гаруй сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данс руу шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон гэлээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар үргэлжлүүлэн шалгаж байна.