ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

O.Admin
2022-06-06

Нийслэлийн нийтийн тээврийн газраас урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхэлж хот орчмын зуслангийн дараах чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнд:


ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/


ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/


ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/


Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг  хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.