Монгол эмэгтэй цогцыг илгээмжээр ирүүлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал Олон улсын шуудан, илгээмжээр Турк улсаас 37 настай монгол эмэгтэйн цогцсыг хүргүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Сүүлд авсан мэдээллээр нас барсан эмэгтэй тархины хагалгаанд орсон байсан аж.