ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Түвшинбаяр Э.Энхбат агсны гэр бүлд нөхөн төлбөрөөс гадна хоёр үл хөдлөх хөрөнгө өгнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-06-08

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд нээлттэй эхэлсэн билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Гэвч хохирогч талын өмгөөлөгчийн хүсэлтээр зарим асуудлыг хаалттай хэлэлцэх асуудал яригдсан юм.

Тодруулбал, хохирогчийн талын өмгөөлөгч яллах дүгнэлт унших, нотлох баримтуудыг шинжлэн судлах, гэрчүүдийн мэдүүлгийг сонсох гэсэн гурван процессыг хаалттай горимд шилжүүлэх хүсэлт гаргалаа. Учир нь талийгаач Э.Энхбат болон түүний гэр бүлийн нэр хүнд, хувь хүний нууцын асуудал яригдана гэж тайлбарлав. Бусад өмгөөлөгч нар ч үүнийг дэмжсэн юм. Хаалттай горимд шилжүүлэх санал дээр хохирогч Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг, шүүгдэгч Н.Түвшинбаяр нарт хэлэх санал байсангүй. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн энэ саналыг хүлээн авсангүй, хуралдааныг нээлттэй явуулав.

Яллагдагч Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна. Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байгаа. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийллээ.