Улаанбаатарын цагаар 20 цаг 24 минутын үед ОХУ-ын нутаг дэвсгэрт буюу Байгаль нуур орчимд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Энэхүү газар хөдлөлтийн чичиргээ Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.