ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам
3,644,742

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

O.Admin
2022-06-09

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Ингээд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр эхэлсэн юм. 

Шүүгчид шүүх хуралдааныг нээлттэй үргэлжлэхээр шийдвэрлэсэн ч нээлттэй дэлгэцээр бичлэгийг үргэлжлүүлж явуулах боломжгүй гэж үзсэн. Учир нь гэрчүүд шууд бичлэгийг үзээд сууж байгаа учраас бичлэгийг хаахаар болсон юм. Тэгвэл шүүх хуралдаан түр завсарлаж өнөөдөр 09.30 цагт үргэлжлэн явагдахаар боллоо.