Голомт хээр хэмээн хурдан удмын хүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уулаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүртэл 1500 гаран км замыг туулан эх нутагтаа иржээ.
Голомт хээрийн унаган эзэн А.Цэрэнням болон нутгийн иргэд хамтдаа төрөлх нутгаадаа тэмүүлсэн хүлэг морио хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Тун удахгүй энэхүү хүлгийн талаар баримтат кино хийгдэх бололтой.

