ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: LHAMOUR брэнд АНУ-д хөрөнгө оруулалт татаж чаджээ

O.Admin
2022-06-15

Үндэсний үйлдвэрлэгч, брэнд "LHAMOUR" нэг сая ам.доллароор үнэлэгдэж, АНУ-д хөрөнгө оруулалт татаж чаджээ. Энэ талаар тус брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан өөрийн нүүр номын хуудсандаа сэтгэгдлээ бичжээ. 

Тэрбээр, "Ёстой зогсож амасхийх ч завгүй Iowa мужид ирж бичиг цаасны юмнуудаа цэгцэлж, гарын үсгээ зурж, шинэ агуулахын ажилчидтай танилцаж, ямартаа ч ажлуудаа эхлүүлчихлээ. Шахуу хуваарьтай, цагийн зөрүүтэй, анх удаа охиноосоо хол явж байгаа хэдий ч амжилт, өөдрөг сэтгэл, айдас бас догдлолт дүүрнээр ажлаа амжуулж байна.

Жилийн өмнө АНУ-д онлайнаар компани байгуулаад, агуулахтай болоод, цахим хуудастай болоод, "Amazon" дээр гарсан хэдий ч өөрийн хүчин чармайлт мянга байлаа гээд ёстой үнэхээр хэцүү байсан. Ядаж л тайланг яаж гаргахаа ч би мэдэхгүй учраас байгаа жижиг мөнгөндөө хэдэн FB boost хийгээд л таардаг байлаа. Ядаж явахад Монголд амьдардаг тул Монголоо яаая гэж байхад юун Америкийг ойлгох. Харин бидэнд итгэж, найман жилийн хөдөлмөрийг үнэлж, үнэхээр гайхалтай брэнд босгож чадсан, чанартай эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг шүү гэж бахархан бидэнд итгэж ярьж байгаа гадаад хүнийг хараад, үнэхээр бас хамт олноороо бахархан сууна. “Би бол бүтээгдэхүүн гэхээс илүү үүсгэн байгуулагчийн алсын хараа, итгэл үнэмшил, хатуужилд хөрөнгө оруулдаг” гэж хэлэхийг сонсоод өөрөөрөө ч бахархан сууна.

Энэ дэлхийн эдийн засгийн ийм үед нэг жижиг Монгол брэндэд танихгүй гадаад хүн мөнгө өгнө гэдэг тэр болгон бүтээхэд амаргүй. Олон сар нааш цааш болсоны эцэст харин бүх зүйл бодит болж, одоо АНУ-д ирчихсэн гарын үсгээ зурж байна гэж бодохоор бүр кино мэт. Юу болохыг хэн ч мэдэхгүй ч гэсэн гол нь тасралтгүй урагшилна гэдэг нь л хамгаас чухал гэж боддог" хэмээжээ.