Байгалийн хүчин зүйл болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, үерийн аманд буухгүй байх, орон сууцны хорооллууд автомашины гараж, зоорийн давхарт үерийн ус орохоос урьдчилан сэргийлж ус зайлуулах хоолой, сувгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хамгаалалтын бүс зурвас хийхийг анхааруулдаг ч өнгөрөгч өдрүүдэд орсон аадар бороонд айл өрх, иргэд өртсөн.
Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 20, 22, 33, 35 мөн 36-р хороодын нутаг дэвсгэрийн хүндэрсэн хэсгүүдэд дүүргийн удирдлагууд ажиллаж үерийн усанд автсан нүхэн гарцын усыг соруулах, лаг шаврыг зөөвөрлөж ажилласан байна.
Үерийн улмаас үүссэн хог хаягдал, лаг шаврын Зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагын 135 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 32 ажилтан, зургаан жолооч, 12 ачигч инженер техникийн 6 ажилтан албан хаагч нийт 191 хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан машин , авто ачигчийн тусламжтайгаар гуу жалганы 16800 м.кв талбайн хог хаягдал, лаг шаврыг цэвэрлэн 34 рейсээр /зөөвөрлөн/ тээвэрлэсэн байна.
СХД-ийн Далангийн 1-р гудамж /1-9а тоот/ , Нуурын 7 гудамж,Нүхэн гарц, Зүүн баян цагаан 1 ба 2-ргудамж, Малчин 1 болон 2 -р гудамж, Төмөр замын дан, 1-р бааз болон 5-р баазын гудамж , Хуучин цэргийн хотхоны гудамж, Хилчний 49, 48, 45 мөн Орбитын 60,61,62-р гудамж, Алтан овоо 754, Улаанчулуутын эцсийн буудлын гудамжинд ариутгал
/ Жавельон/ Новелти Хлор таблетки (JAVELION) халдваргүйжүүлэлт хийлээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон албаны бусад хүмүүс “Хот тохижилтын газар”ОНӨААТҮГ-ын Авто баазын албаны зориулалтын /бороожуулагч/ариутгалын техникийн жолооч нартай уулзан үүрэг чиглэл өгч ажиллалаа гэж Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээллээ.
