Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Энэ нь сайшаалтай хэрэг болсон ч олон нийтийн зүгээс үйлчилгээний үнэ өндөр байгааг шүүмжилж байсан юм. Тэгвэл үйлчилгээний үнэд өөрчлөлт оруулж бууруулсан байна.
Үйлчилгээний үнэ тариф:
- Том хүн 10.000 төгрөг,
- Хүүхэд 5.000 төгрөг
Мөн өмнөх мэдэгдсэн чиглэлд өөрчлөлт оруулсан байна.
Цагийн хуваарь:
- Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40, орой 20:50, 21:50 цагуудаас
- Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас
Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө 07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.