Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж /хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрах/ луулийг хадах, таналт хийж ургалтыг зогсоох болон цэвэрлэгээний үйл ажиллагаа үргэлжилж байна.
Шарилж устгах ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч нар мөн Тохижилт үйлчилгээний албаны бусад бригадын төлөөлөл шарилж устгалын хүрээнд хөл ургамал, шарилж, лууль цэвэрлэж ажиллаж байна.