ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголоос БНХАУ руу зорчих иргэд тусгаарлалтад орохгүй гэдэг нь худал мэдээлэл

O.Admin
2022-07-01

Өнөөдөр, Монгол Улсад Фэйсбүүк зэрэг мэдээллийн хэрэгслээр  “ 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй ” гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл болно. 

¥БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай Элчин сайдын яамны албан ёсны вэбсайтаас “2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/ эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам ”-аас  харна уу. 

¥Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм. 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс  

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр