ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агуу Чингисийн хар сүлдийг тахиж явсан түүхтэй…

O.Admin
2022-07-03

Агуу Чингисийн хар сүлдийг тахиж явсан түүхтэй

Алдарт бөх Тухтай зааны дэвж явсан дэвжээтэй

Ардын хуурч Жамьянгийн аялгуу эгшиглэсэн өлгийтэй

Ард түмэн нь Булган уулаараа овоглосон Дорнод аймгийн Булган суманд 1966 онд Долгорын хэмээх ууган охин болж мэндэлээд 6 дүүгийн зулай гишгэсэн эгч. Уугуул нутаг Булган сумын дунд сургуулийн 8-н жилийг төгсөөд улмаар Улаанбаатар хотын Барилгын техникиумын “Геодези мэргэжил”-ээр 1982-1986 онд төгссөн. Тэр үед Барилгын салбар хөгжөөгүй байсан тул нутагтаа ирж Силкад тоосгоны үйлдвэрт бэлэн бүтээгдэхүүний мастераар ажилд орж, гэр бүлийн хүнтэйгээ танилцаж-өрхний оосор татсан билээ. Анхны хүүгээ төрүүлснийхээ дараа “Дулааны цахилгаан станц”-д туслах тогоочоос нь эхлүүлэн ахлах тогооч хүртэл 14 жил гаруй ажилсаан. Бага хүүгээ оюутан болох үед Нийслэл хотдоо ирж амьдарсан.

2014 оны 1 сард /Улаанбаатар нэгтгэл-хуучнаар/ Хот тохижилтдоо зам талбайн үйлчлэгчээр ажилд орж сайхан хамт олонтойгоо өдийг хүртэл халуунд халж, хүйтэнд хөрч өдийг хүртэл ажиллаж байна даа.

Хань ижил маань “Цагаан мөрөн” компанид жижүүр, том хүү минь Цэргийн их сургууль төгсөөд Баянөлгий аймагт хувиарлагдсан. Одоо бол Булган сумандаа хувиараа бизнес эрхэлдэг. Бага хүү минь Автын инженерийн мэргэжил эзэмшисэн ч одоо хувиараа барилгын ажил эрхэлдэг.

ТАНЫ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН БАХАРХАЛ: Манай ажил сайхан. Хүн харахад хүнд хэцүү ажилч сайхан хамт олонтойгоо Нийслэл хотынхоо өнгө үзэмж жилээс жилд улам өнгөө нэмж байгааг харах, хувь нэмрээ оруулж байгаагаа бодохоор их бахархдаг. Нэг үеэ бодвол хүмүүс ухамсартай болжээ хогоо машиныхаа цонхоор хаяхаа больж, бидний хөдөлмөрийг их үнэлдэг болсон буйг харах таатай сайхан байдаг шүү!!!

ЧИН СЭТГЭЛИЙН БАЯР ТАЛАРХЛАЛ: Газрын дарга Б.Мөнхцэцэг даргадаа их баярлаж талархаж явдаг. Бидэнд урам зориг хайрлаж, зоригжуулж бидний хөдөлмөрийг их үнэлдэгт нь би, бид туйлын их баярладаг шүү. Сайхан дөлгөөн шудрага хүн шүү.

“Жийжүү хот” их сайхан дууг аялаад л ажилдаа эртлэн босоод л явдаг сайхан хамт олонтойгоо ижилдэн дассан он жилүүд ард үлдэж ”ГАВЬЯАНЫХАА АМРАЛТ”-д гарч байна. Бригадын мастер Г.Цэвэлсүрэндээ, мөр зэрэгцэн олон жил ажилласан хамт олондоо талархлаа. Цай сүүгээ дээжлэн барих домбо дурсгасан.Өглөөний ургах наранд цацлаа өргөж, байгууллага хамт олноо өөдлөн дэвжихийн ерөөл өргөнө өө.Энх тунх саруул сайхан жаргаарай. Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байг ээ.

Мандах наран зүгт нутаг минь байдаг

Маргах юмгүй тэнд дулаахан байдаг

Мал нь тогтуухан, хүн нь аядуухан байдаг

Мандах наран зүгт нутаг минь байдаг

Томоос том наран дор тоонот минь байдаг

Тогоруу шувуу зогдороо намируулаад нисэж байдаг

Тогоотой сүүгээ эжий минь самраад хүлээж суудаг

Томоос том наран дор тоонот минь байдагаа

Ургах наран зүгт нутаг минь байдаг

Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдаг

Барагдахгүй энэ талыг туулах гэж

Байдсан гүүний унага босоо төрдөг

Харагдахгүй бүхний нууцад нэвтрэх гэж

Хан эцгийнх нь хүү билгийн мэлмийтэй төрдөгөө

Ургах наран зүгт нутаг минь байдаг

Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдагаа... өөрийн дуу хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!